Карьер

Их, дээд сургуулиудын оюутнууд, элсэгчид, ажил горилогчид, ажил мэргэжлийн  гараагаа эхэлж буй залуучууд, идэвхтэй ажил хайгчид, тусгайлсан үйлчилгээ шаардлагатай ажил хайгчид, карьераа өсгөх зорилготой ажиллагсад, ажил олгогч, удирдлагууд тус төвд хамрагдах боломжтой аж.

Жил бүрийн хавар ахлах ангийн төгсөгчдид ямар мэргэжлээр суралцахаа шийдэж яддаг. Тиймээс тус төвийн үйл ажиллагааны хамгийн ойрын зорилго нь ахлах ангийн сурагчдад сэтгэлзүйн сорилд тулгуурлан мэргэжил сонголтын баримжааг олгох ажлыг эхлүүлж байгаа гэнэ.

“Мэргэжлээ зөв сонгон суралцах нь хувь хүний болоод гэр бүлийн оновчтой хөрөнгө оруулалт байдаг. Нийгэм тэр чигтээ мэргэжлээ зөв сонгох нь чухал гэсэн асуудлыг хөндсөөр байгаа ч, хэрхэн яаж өөрийгөө таньж, өөртөө тохирох, ирээдүйд үр өгөөжтэй, сонирхолдоо нийцсэн мэргэжил сонгох вэ гэдэгт төдийлөн хариулж чадахгүй байна” хэмээн тус төвийн тэргүүн Д.Мөнхнаран ярилаа.

">

Ур чадвар, зан чанарын үнэлгээ, зөвлөгөө өгөх, ур чадвар эзэмшүүлэх сургалт явуулах, карьер хөгжлийн зөвлөгөө өгөх, ажлын байранд зуучлах зэрэг үйл ажиллагаа явуулах Карьер хөгжлийн төвийн нээлт өнөөдөр "Чандмань" төвд боллоо.

Технологийн хөгжлийг ашиглан өөрийгөө нээн хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй хүн бүрийн ухаалаг зөвлөх байж монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь тус төвийн зорилго бөгөөд  “Central test” сэтгэл зүйн онлайн сорил хөгжүүлэгч компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер болон ажиллаж байгаа юм байна.