Ажлын байр байнгын хувьсан өөрчлөгдөж байгаа учир одоогийн болон ирээдүйн бизнесийн хэрэгцээг хангах ур чадварыг хөгжүүлэх нь хүний нөөц болон сургалтын менежерүүдэд гол шаардлага болж байна.
Чадварыг олж тогтоох, хөгжүүлэх нь байгууллагын богино болон дунд хугацааны хэрэгцээг үр дүнтэй оношлохыг шаарддаг цогц үйл явц юм.
Карьер хөгжлийн төв нь ажилтныхаа ур чадварыг нээн илрүүлэх, байгууллагын шаардлагад нийцүүлэх, цаашид тогтвортой, өрсөлдөхүйц давуу талыг бий болгож чадахуйц зөвлөгөө, үнэлгээний шийдлээр хангаж өгөх болно.
БИДНИЙ ШИЙДЭЛ
Бид ур чадварын үнэлгээний үр дүнд суурилсан захиалгат сургалтын ажиллагаатай хослуулан хийдэг. Central Test-н сорилууд бүхий л бизнесийн салбар, удирдах ажиллагсад, менежерүүд, сургагчид, зөвлөхүүд зэрэг сургалтанд хамрагдаж буй бүхий л хүмүүсийн хэрэгцээнд нийцэж байгаа юм.
Ач холбогдол:
-
Сургалтын хэрэгцээг хүн бүрийн бодит ур чадвар, ажлын онцлогыг харгалзан тодорхойлох
-
Хувь хүн болон хамт олны чадвар, мэргэшсэн байдлын түвшний талаархи ойлголтыг авна
-
Хамгийн сайн хөгжүүлэх шаардлагатай чадварыг урьдчилан таамаглана
-
Тухайн байгууллагын ур чадварын онцлогыг харгалзан сургалтын хөтөлбөрөө тохируулна
-
Байгууллагын хэрэгцээнд нийцэх чадварыг хөгжүүлснээр нийт гүйцэтгэлийг сайжруулна
MАНАЙ ҮНЭЛГЭЭГ ЯАГААД СОНГОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Бид танай байгууллагын авъяасыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд албан тушаал бүрт болон үүрэг хариуцлагын түвшинд хувийн онцлог шинж чанарын болон ур чадварын үнэлгээнүүдийг хийдэг. Түүнчлэн энэ нь ажиллагсдын чадварыг бэхжүүлж, тэднийг шинээр ажилд орох түвшнээс дээд түвшний удирдлага хүртэл ахиж дэвшихэд тусалдаг.
Менежерийн ур чадварын сорил нь менежерийн ур чадварыг тодорхойлох, хөгжүүлэхэд зориулагдан боловсруулагдсан. Энэхүү үнэлгээ манай хэрэглэгчдийн удирдах ажилтан, менежерүүдийг сургах, дадлагажуулахад чухалчлан үздэг хэрэгсэл болоод байгаа юм.
“Борлуулалт хийх чадварыг тодорхойлох сорил” -R нь танай борлуулалтын ажилтнуудын сургалтын хэрэгцээг тодорхойлдог төдийгүй хэрэглэгчийн хэрэгцээг тодорхойлохоос эхлээд гэрээг хаах хүртэлх борлуулалтын бүхий л хэсгийг үнэн зөв үнэлж дүгнэдэг онцгой сорил болоод байгаа юм.
Манай дэвшилтэт платформ нь тухайн албан тушаалд богино хугацаанд, нарийвчлан харьцуулалт өгөх байгууллагын ур чадварын хүрээг нэгтгэж өгнө. Стандартад нийцэх ур чадвар, мэргэжлийг тайландаа нэгтгэж өгсөн болно. Мөн манай зөвлөхүүд та бүхэнд багийнхаа чадамжийг илүү сайн ойлгож авахад туслах багийн ур чадварын нарийвчилсан шинжилгээ бүхий үзүүлэлтийг гаргаж өгөх болно.