Ажилд сонгон шалгаруулах арга барил сүүлийн жилүүдэд эрчимтэй хувьсан өөрчлөгдөж байгаа хэдий ч шалгаруулалтын үйл явц нь зардал ихтэй, амжилтгүй байх тохиолдол улам бүр нэмэгдсээр байна. Энэ нь ажилд горилогчийн хувийн онцлог шинж чанар, зан байдал, мотиваци, сонирхол зэрэг сонгон шалгаруулагчийн орхигдуулдаг мэдээллүүдээс шалтгаалж байна.
Ярилцлага нь дангаараа ажил мэргэжлийн амжилтыг урьдчилан таамаглах магадлал багатай.
Гэсэн хэдий ч олон тооны судалгаанаас үзэхэд ярилцлагыг сэтгэл зүйн үнэлгээтэй хослуулах нь амжилтын хувийг нэмэгдүүлж, алдаа гаргах магадлалыг 24%-иар бууруулж байгаа нь харагдаж байна. Карьер хөгжийн төвийн сэтгэл зүйн үнэлгээ нь ажилд горилогчийн чадамжийг тодорхойлох гол түлхүүр мэдээллийг өгөхөөс гадна үр дүнтэй шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлдэг.
Бид ажилд шаардлагатай хувийн онцлог шинж чанар, мотиваци, ирээдүйн зан араншинг оновчтой таамаглахын тулд ярилцлагыг олон төрлийн үнэлгээтэй хослуулахыг санал болгож байна. Ингэснээр сонгон шалгаруулах үйл явцыг хамгийн үр дүнтэй арга барилаар явуулах боломжтой нь батлагдаад байна. Central Test-н ажилд сонгон шалгаруулах үнэлгээ нь танд ялгаварлахгүй байдлаар шийдвэр гаргах үйл явцыг хялбарчлах бодит үзүүлэлтүүдийг харуулах болно.
Ач холбогдол:
“Ажлын байран дахь хувь хүний онцлогыг тодорхойлох сорил” нь сэтгэл зүйн үнэлгээнд хамгийн их хэрэглэгдэж байгаа сүүлийн үеийн арга барилуудыг ашиглан боловсруулж, баталгаажуулсан бидний хамгийн сүүлд боловсруулсан Хувийн зан чанарын үнэлгээ юм. Энэ нь тухайн хүний ажлын байран дээр гаргах зан араншин, хийх ажлын гүйцэтгэлд нөлөөлөх зан чанарыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинжилнэ.
“Ажлын байран дахь хувь хүний онцлогыг тодорхойлох сорил” нь хувийн онцлог зан чанар, мотивацийн 28 талыг хамруулан эсрэгцсэн 14 цогц хэмжүүрээр үнэлдэг.
Энэхүү хоёр хэмжүүрийн хандлага нь нэг хэмжүүрт хандлагаас илүү хувийн онцлог шинж болон мотивацийн мөн чанарыг шинжилж чаддаг. Үнэлгээ нь шинжилгээний ipsative асуулт, Thurstonian IRT загвар ашигласнаараа нийтлэг хандлагаар хариулт өгөх нөлөөллийг багасгадаг. Ингэснээрээ “Ажлын байран дахь хувь хүний онцлогыг тодорхойлох сорил”-ын найдвартай байдлыг нэмэгдүүлдэг. “Ажлын байран дахь хувь хүний онцлогыг тодорхойлох сорил” нь Европын Сорилын Хорооноос баталсан сэтгэл зүйн үнэлгээний шалгуур үзүүлэлтийг хангаж, Британийн Сэтгэл зүйн Нийгэмлэгт бүртгэгдсэн сорил юм.