Өндөр чадамжтай ажилтанд зориулсан ихэнхи хөтөлбөрүүдийг байгууллагын менежерүүд, удирдах ажилтнууд боловсруулдаг ба энэ нь байгууллагын түлхүүр ажлын байранд шаардагдах ур чадваруудыг орхигдуулах, эсвэл дутуу хөгжүүлэх зэрэг дутагдалд хүргэдэг. Талент – буюу өндөр ур чадвартай байх нь зөвхөн манлайлагчийг бий болгодоггүй. Харин ч чадамж, чадвар, сайн гүйцэтгэлтэй хосолсон хүнийг бий болгодог.
Гэвч эдгээр ажилтныг тодорхойлно гэдэг нь ялангуяа байгууллага, тухайн ажлын байрны үнэт чадварыг тодорхойлох нь танай байгууллагын бизнесийн талбар, нэгдмэл соёлоос хамаардаг амар ажил биш. Карьер хөгжлийн төвөөс та бүхэнд байгууллагад хэрэгтэй стратегийн чадварыг тодорхойлж, өсөн дэвжих одуудыг олж илрүүлэхэд тусална. Түүнчлэн бид танд урт хугацааны Талент менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тань тусална.
БИДНИЙ ШИЙДЭЛ
Өндөр чадамжтай ажилтныг тодорхойлох зорилгоор бид хувийн онцлог шинж, түлхүүр ур чадварын үнэлгээ, мотиваци, сонирхол, зохицох чадвар, сурах чадамж зэргийг үнэлэн тохирсон сургалтын хөтөлбөртэй хослуулан хэрэглэхийг санал болгож байна.
-
Танай байгууллагын соёл, үнэт зүйл, бизнесийн уриа зэрэгт тохирсон шалгуурыг тодорхойлно.
-
Одоогийн чадварыг үнэ цэнэтэй болгож, шинэ чадварыг илрүүлэх замаар тухайн хүний карьерын замналыг бий болгоно.
-
Маргаашийн манлайлагчдыг өнөөдөр тодорхойлж, амжилтын төлөвлөгөө гаргана.
MАНАЙ ҮНЭЛГЭЭГ ЯАГААД СОНГОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Манай сэтгэл зүйн үнэлгээ нь танд хүсэл эрмэлзэл, үүрэг амлалт, стрессийг даван туулах тэвчээр, ёс суртахуун, урт хугацааны зорилго зэрэг өндөр чадамжтай ажилтанд байх зан авирын онцлог чадваруудыг үнэлэхэд тусална.
Манай үнэлгээний өргөн хүрээ танд таны хайж буй авъяаслаг борлуулагч, урам зориг дүүрэн манлайлагчид, бүтээлч зах зээлийн мэргэжилтэн, самбаатай инженерүүд зэрэг өндөр чадамж бүхий мэргэжилтэнг үнэлэхэд тусална.
Түүнчлэн та бүхэн гүйцэтгэлийг урьдчилан таамаглах боломжтой хүчин зүйлүүд болох оюуны чадамжийг удирдах чадвар, сэтгэл хөдлөлийн төлөвшил, сайн дүгнэлт гаргах чадамж зэргийг тодорхойлох боломж олгоно.
Central Test–н үнэлгээнүүдийг сонгосноор та бүхэн шинжлэх ухааны үндэслэлээр баталгаажсан, олон улсад танигдсан арга барилд тулгуурласан найдвартай, бодит үнэлгээний үйл явцад итгэж болно. Энэ хандлага нь танд байгууллагынхаа нийгмийн хариуцлагын санаачлагуудыг олон талт байдлаар, ялгаварлалгүйгээр, ижил тэгш боломжоор хэрэгжүүлэхэд тань туслах болно.