Өнөөдөр мэргэжилтнүүдэд карьерийн өсөлтөд хүрэх сонголтыг хийх олон хувилбар, тушаал дэвших, илүү хангамж бүхий карьерийн замнал сонгох, ажил амьдралынхаа зөв тэнцвэрийг хангах гэх мэтчилэн олон шалтгаан байдаг. Карьераа өөрчлөх шалтгаан нь хүн бүрт өөр өөр байдаг. Мөн нөхцөл байдал бүрт шилжилт нь тухайн хүний урам зориг, чадварт тохирсон байх нь чухал.
Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хувьд ажиллагсдынхаа чадварыг хөгжүүлж, тэдний итгэлт зан чанарыг олж аван, хадгалах нь гол зорилго юм.
Харин карьер чиглүүлэгч мэргэжилтнүүдийн хувьд залуучуудыг карьерийн сонголт хийхэд чиглүүлэх, анхны ажилд ороход нь дэмжлэг үзүүлэх нь чухал юм.
Central Test нь карьер чиглүүлэх болон дараах арга хэмжээнүүдэд ач холбогдол өгдөг бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлж байна. Үүнд: - Залуучууд, оюутнуудад карьер чиглүүлэх зөвлөмж өгөх
- Чадварыг нь үнэлэх
- Дотоод болон гадаад ажилтны шилжилт хөдөлгөөн зохицуулах
БИДНИЙ ШИЙДЭЛ
Байгууллагын карьерын өөрчлөлт, дотоод шилжилт хөдөлгөөний үйл явцад илүү сайн дэмжлэг үзүүлэхийн тулд бид тухайн хүний чадамжийн талаар дэлгэрэнгүй шинжилгээ хийдэг мэргэжлийн сонирхол, карьерын чиг баримжааг үнэлэх сорилыг хувийн онцлог шинж чанарын үнэлгээтэй хослуулах нь зүйтэй гэж санал болгож байна.
Ач холбогдол:
-
Хувийн онцлог зан чанар, сонирхол, мотивацид шинжилгээ хийснээр тухайн хүний хэрэгцээг гүн бүрэн ойлгож ухамсарлана.
-
Танай ажиллагсдын хүлээж буй хүлээлттэй нийцэх шинэ боломжийг бий болгоно.
-
Үр дүнг стандартын ур чадвар эсвэл хувийн дэлгэрэнгүй ур чадварын хүрээтэй харьцуулан, хөгжүүлэх шаардлагатай чадварыг тодорхойлно.
-
Залуучуудыг бизнесийн ертөнцөд орох боломжийг хялбарчлах, тэднийг тохиромжгүй ажлын байрны сонголт хийхээс зайлсхийхэд тусална.
MАНАЙ ҮНЭЛГЭЭГ ЯАГААД СОНГОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Бидний “Мэргэжлийн сонирхол, карьерийн чиг баримжааг үнэлэх сорил” нь сорилыг өгөгсдөд эерэг туршлага болж сэтгэл зүйн үнэлгээний стандартыг хангана
Манай хамгийн сүүлийн үеийн IMMERSION мэргэжлийн сонирхол, карьерийн чиг баримжааг үнэлэх сорилд сэтгэлгээний чадвар сорьсон тоглоомууд орсон болно. Энэ нь тухайн хүний ажлын сонирхлыг бодит амьдралын үйл явдалд тулгуурласан асуулт буюу хувь хүний төсөөлөн бодох чадвар эсвэл дүрд орох байдлаар үнэлдэг. Ийм арга нь дотооддоо шилжилт хөдөлгөөн хийхэд хамгийн сайн тохирдог.
Манай сорилын тайлангууд шийдвэр гаргахад зөвлөх маягаар тусалж, ойлгоход хялбар шинжилгээг гаргаж өгнө. Сорил өгөгчдөд бүтээлч харилцан яриа, өөрийгөө таних боломж олгох эерэг үгээр илэрхийлсэн, үр дүнтэй шинжилгээг өгдөг.
Үр дүн нь ажил горилогчийн үзүүлэлтийг ажлын байранд шаардлагатай ур чадварын шинжилгээ хийхэд хувь нэмрээ оруулах 138 мэргэжилд тохируулах боломжтой.
Манай үнэлгээ танд борлуулалтын багийнхаа үр дүнг сайжруулах арга хэмжээ авахад хэрэгтэй ажлтны давуу болон сул талын талаар нарийн тодорхой ойлголт авах боломжийг бүрдүүлнэ. Борлуулалт хийх чадварыг тодорхойлох сорил нь тухайн хүний худалдааны салбарт ажиллах чадвар, мотивацийг зөв үнэлэхэд тусална.
Манай үнэлгээ танай байгууллагын менежерийн түвшний ажилтныг дэмжих системд нэгтгэгдэх болно. Менежерийн ур чадварын сорил, Мэргэжлийн чадамжийг тодорхойлох сорил зэрэг үнэлгээнүүд танд менежерүүдийнхээ ажлын арга барил, багаар ажиллах болон өөрчлөлтийн менежмент хийх чадварыг илүү сайн ойлгоход тусална. Мөн эдгээр нь танд багийн гишүүдийн харилцан бие биеэ нөхсөн мотиваци, зан авирыг тодорхойлон багийнхаа уялдаа холбоо сайжруулах боломж олгоно.