Багийн амжилт багийн гишүүд бие биеэ хэрхэн сайн нөхөх, нийтийн зорилго, үнэ цэнийн төлөө ажиллах чадамжтай шууд холбоотой. Хүчирхэг багтай байх нь ямар ч ажлын орчинд эрч хүчтэй нэгдмэл байж таныг гол асуудлаа шийдэх боломж олгоно.

Амжилттай багийг бүрдүүлэхийн тулд та багийн гишүүн бүрийн ур чадвар, харилцааны чадварыг зөв оношлох үүрэгтэй. Бид танд ажилтнуудынхаа багаар ажиллах эрч хүчийг таних, багийн уян хатан байдлыг бэхжүүлэх үр дүнтэй стратегийг хэрэгжүүлэхэд тусална.

 

БИДНИЙ ШИЙДЭЛ

Үр дүнтэй, уян хатан багийг бүрдүүлэхэд бид хувийн онцлог зан чанар, чадварыг сургалтуудтай хослуулахыг санал болгож байна.

Ач холбогдол:

  • Багийн гишүүдийн давуу тал, боломжит сул талуудыг тодорхойлсноор багийн ажлаа гүйцэтгэх арга замыг илүү сайн ойлгох боломжтой болно.
  • Баг доторхи харилцааг сайжруулна.
  • Хүн бүрийн мотиваци, урам зоригийг тодорхойлж зөрчил, буруу ойлголцлыг бууруулна.

 

MАНАЙ ҮНЭЛГЭЭГ ЯАГААД СОНГОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Манай сорилууд танд багийг хүчирхэг болгоход шаардлагатай онцгой чадваруудыг зураглахад тусална. Тайлангийн үзүүлэлтийг байгууллагын зүгээс болон ажил мэргэжлээс тавигдах шаардлагатай харьцуулснаар сургалт, хөгжлийн төлөвлөгөөг илүү сайжруулна.