Шинэ

1980-2000 оны үед төрсөн залуус маань энэ цаг үеийн Хөдөлмөрийн зах зээлд хүч түрэн орж ирж буй шинэхэн тоглогчид, томоохон байр суурь эзэлж буюу “ирээдүйн манлайлагчид” билээ. Тэдний хүрэхийг эрмэлзэж буй карьерийн зорилго, технологийн талаарх гүнзгий мэдлэг, сэтгэл хөдлөл 1960-1970-аад оны төрөлтийн огцом өсөлтийн үеийнхнээс эрс ялгаатай бөгөөд тэд эцэг эхээсээ огт өөрөөр сонирхолтой зүйлээ хийж, хурдан ахиж дэвшихийг хүсч байдаг учраас дан ганц ажлын байрнаас илүүтэй зүйлийг хайж байдаг. Энэ нь байгууллагуудад энэ үеийнхнийг үнэт нөөцөө болгохын тулд менежментийн хэв маягаа зохицуулах, компанийн соёлоо шинэчлэх, өөрсдийн найдвар хүлээлтээ өөрчлөх шалтгаан болж байна.

 

Дэлхий дахиниа "Millennials" шинэ мянганыхан, буюу Y generation гэдэг хэллэг хүртэл бий болж 1980-2000 оныхонтой /Монголд 1990-2000/ хэрхэн амжилттай хамтран ажиллах талаар ам уралдан ярилцацгааж байна. Учир нь тэдэнтэй хамтран ажиллах арга барил мэдээж X generation-хонтой ажиллахаас хэт өөр байгаа болохоор тэр. Цэцэглэн хөгжиж байгаа ямар ч бизнесийн хувьд өсч буй чадварлаг боловсон хүчний сэтгэлийг татаж, олж авах нь амжилтын гол хүчин зүйл нь гэдэгтэй та санал нийлэх байх. Тиймээс л энэ асуудал томоохон компаниуд, тэр дундаа Хүний нөөцийн ажилтнуудын шүдний өвчин болоод байна.

Та эдгээр хүмүүстэй хэрхэн үг хэлээ ололцож гар нийлж ажиллах талаар зөвлөмж авахыг хүсвэл и-мэйл хаягаа үлдээнэ үү.