Эрэлт

Жилийн дундаж цалин: 86,370$

Ажлын байрны өсөлт 2014-2024 онд: 20.5%

Дэлхий дээр бий болж буй хөгжил дэвшил нь технологи өндөртэй  комьютерээс маш их хамааралтай болж ирж байна. Технологийн шинэчлэлээс үүдэн компьютерт үүссэн алдаатай асуудлыг шийдэх, програм хангамж суулгах гэх мэт компьютерийн техник хангамж, дэд бүтцийг хариуцдаг IT мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ ихсэж байна. Компьютер, Мэдээллийн шинжээч ажлын байр нь 2024 он хүртэл 20.5 хувиар нэмэгдэн, шилдэг ажлын байранд бичигдсээр байх болно гэж мэдээлж байна.

6. ТӨРӨЛ БҮРИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН БОЛОН ХАРИЛЦААНЫ АЖИЛТАН:

Жилийн дундаж цалин: 44,480$

Ажлын байрны өсөлт 2014-2024 онд: 22.2%

Радио, телевиз, онлайн сайт, эх бэлтгэл, хэвлэлийн газруудад мэдээ мэдээллийн контентийг бэлтгэдэг байсан ажилтнуудад нь энэхүү ажлын байрны үндсэн нөөц нь болно. Энэ салбарт ажиллагсдын тоо өсөж байгаа шалтгаан нь хэвлэл мэдээллийн гарц нэмэгдэж, бараг бүх компаниуд телевиз, гар утас, онлайн платформоос тэдний контентийг өргөжүүлэн ашиглаж байгаад оршино. Цалин хөлс нь бусад ажлын байруудаас илүү өндөр бөгөөд эрэлт хэрэгцээ нь өшөө хурдан өсөх магадлалтай ба үүгээрээ топ ажлын байрны жагсаалтанд 6-р байрт орж байна.

5. БИО-АНАГААХЫН ИНЖЕНЕР:

Жилийн дундаж цалин: 86,220$

Ажлын байрны өсөлт 2014-2024 онд: 23.1%

Био-анагаахын инженерүүд ирэх жилүүдэд улам их эрэлт хэрэгцээтэй болно. Тэд үндсэндээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг багаж хэрэгсэл, практикийг сайжруулахын тулд техник технологитой хамтран ажилладаг. Энэ ажлын байр нь топ ажлын байруудын нэг бөгөөд гарын болон хөлийн  хиймэл эрхтэн хийх, био эмчилгээний тоног төхөөрөмжийг суурилуулах, үе мөчний хиймэл хэсгийг бүтээх, судалгаа шинжилгээний ажлыг олон нийтэд түгээх зэрэг ажлууд энэ ажлын байранд багтдаг байна. Био-анагаах ухааны салбар нь технологийн дэвшилттэй салшгүй холбоотой ажилладаг.

4. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СУДАЛГААНЫ ШИНЖЭЭЧИД:

Жилийн дундаж цалин: 78,630$

Ажлын байрны өсөлт 2014-2024 онд: 30.2%

Тэд ихэвчлэн Улсын засгийн газар, санхүү болон даатгалын хувийн компаниудтай ажилладаг. Үйл ажиллагааны судалгааны шинжээчид нь цуглуулсан судалгааны үр дүнгээ нэгтгэн, дүн шинжилгээ хийх замаар асуудлыг шийдвэрлэн ажилладаг. Энэ мэргэжил нь технологийн дэвшлийн ачаар маш их хэмжээний тоо баримт, мэдээллийг  цуглуулах өргөн боломжтой болсон. Хэрэглэгч газар нь тэдний зүгээс шийдвэр гаргахад өгч буй үр өгөөжийг нэмэгдүүлж, судалгааны үр дүнгийн өгөгдлийг ашиглах арга замыг ойлгож эхэлснээр энэхүү ажлын байрны тоог эрс өсгөж байна. Энэ ажлын байрны эрэлт хэрэгцээ нь топ ажлын байрны жагсаалтад 4-т орсон байна.

3. ГЭРТ ОЧИЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛДЭГ АСРАГЧ:

Жилийн дундаж цалин: 21,920$

Ажлын байрны өсөлт 2014-2024 онд: 38.1%

Энэ ажил нь өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэдэд өдөр тутмын хэрэгцээ шаардлагад нь тусалж, асаргаа сувилгаа хийдэг ажил ба бусад ажлыг бодуул хямд өртөгтэй. Гэхдээ энэ ажлын эрэлт хэрэгцээ нь маш хурдацтай өсч байгаа бөгөөд 2024 он гэхэд 1.26 сая ажлын байр хэрэгцээтэй болох ба эрэлтийн тоо 38.1%-иар өсөх хандлагатай байна.

2. ФИЗИК ЭМЧИЛГЭЭНИЙ МЭРГЭЖЛИЙН ТУСЛАХ АЖИЛТАН, АСРАГЧ:

Жилийн дундаж цалин: 54,520$

Ажлын байрны өсөлт 2014-2024 онд: 40.1%

Энэ ажил нь хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон ахмад настнуудад өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэхэд нь туслах явдал юм. Энэхүү ажлын эрэлт хэрэгцээ 10 жилээс ч бага хугацаанд 40.1 хувиар өснө гэсэн хандалттай байна.

1. САЛХИН ТУРБИН ХӨДӨЛГҮҮРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНИКЧ:

Жилийн дундаж цалин: 51,050$

Ажлын байрны өсөлт 2014-2024 онд: 108.0%

Салхин турбин хөдөлгүүрийн засвар үйлчилгээний техникчин. Энэ ажил нь өндөр хөгжилтэй орнуудад маш их эрэлттэй байдаг. 2024 он гэхэд энэ ажлын байр хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үзүүлэлттэй байгаа юм байна.

Эх сурвалж: Bornrealist.com

">

Дэлхий ертөнц шинэ жолоодлого, шинэ чиглэл рүү шилжин орж, шинэ боломжууд маш ихээр төрөн гарч байна. Өнөөдөр техник болон эмнэлгийн салбарын ажил мэргэжил, тэдгээрийн хэрэгцээ шаардлага дэлхий даяар адилхан өсөн нэмэгдэж байна.

Та бүхэнд дэлхий дээр эрэлт хэрэгцээ нь маш хурдан нэмэгдэж буй шилдэг 7 ажлын байрыг танилцуулъя.

7.  КОМПЬЮТЕР БОЛОН МЭДЭЭЛЛИЙН ШИНЖЭЭЧ: