МЭРГЭЖИЛ

Карьер хөгжлийн төвөөс энэ оны 12 дугаар сарын 02-нд "МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН ОЛОН УЛСЫН АРГАЧЛАЛ 2018 - Эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж, хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд өнөөгийн хүүхдүүд тэдгээрийн сэтгэлзүйн асуудал, аав ээжүүд хүүхэдтэйгээ хэрхэн ойлголцож, зөвлөгөө өгөх, ЭЕШ-ийн оноо болон түүн дээр гарсан асуудал, мэргэжил сонголтын олон улсын шинжлэх ухааны аргачлал, ирээдүйд бий болох эрэлт хэрэгцээтэй ажил мэргэжлүүд болон ажлын байран дахь шаардлага зэрэг мэргэжлээ сонгох гэж буй ахлах ангийн хүүхдүүддээ мэргэжил сонголтыг нь зөв чиглүүлэхэд нь туслах эцэг эхчүүдэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор чөлөөтэй хэлэлцүүлэг явагдах болно. 

Мэргэжил сонголтын орчин үеийн чиг хандлагын талаар зөвлөмж, хэлэлцүүлэг өрнүүлж, хүүхдийнхээ мэргэжил сонголтонд зөв дэмжлэг үзүүлэх мэдлэгтэй эцэг эхчүүд болцгооё!

Ахлах ангийн хүүхэдтэй ААВ ЭЭЖҮҮДЭЭ урьж байна. 

Арга хэмжээ нь 2017.12.02-ны Бямба гарагт, 14:00 цагт, Чингис Зочид буудлын Хурлын танхимд болно. ТАХ: 20000₮. Арга хэмжээнд оролцсон хүн бүрт "SPATIAL IQ тест"-ийг үнэгүй өгөх эрхийг бэлэглэнэ. 

Дэлгэрэнгүй мэдээлэлийг 7000-7969, 88112356, 91913276