Мэргэжил

2017 оны 12 сарын 02-нд ахлах ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан “Мэргэжил Сонголтын ОУ-ын Аргачлал” зөвлөмж хэлэлцүүлэг Улаанбаатар хотноо ОУ-ын “Чингис” зочид буудалд амжилттай болж өнгөрлөө.

Уг арга хэмжээнд: Шинэ зууны “Миллиниалс” хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог ямар болсон бэ? Дэлхийн аав ээжүүд хүүхдийнхээ мэргэжил сонголтонд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Мэргэжил сонголтон дээр өнөөг хүртэл хүүхэд залуус юун дээр алдаж ирсэн бэ? Мэргэжил сонголтоо зөв хийснээр хэрхэн үнэ цэнэтэй боловсон хүчин болох вэ? Орчин үед хөгжилтэй орнууд мэргэжил сонголтын ямар арга аргачлал, техник хэрэглэж байна вэ? зэрэг сэдвүүдийн хүрээнд мэргэжлийн сэтгэл судлаач, зөвлөх, ажил мэргэжлээрээ амжилтанд хүрсэн Монгол, Америк мэргэжилтнүүд болон карьер зөвлөхүүд маань онол, пратикийг хослуулан сургалт хийн, хэлэлцүүлэг өрнүүлж, онцгойлон ажил мэргэжлээ хэрхэн зөв сонгох тал дээр олон талт дүн шинжилгээ хийсэн зөвлөмжүүдийг хүргэсэн билээ.

Уг арга хэмжээг Франц улсад төвтэй, хувь хүний төрөлх зан чанар, далд ухамсарт нуугдсан ур чадвар, ажил мэргэжлийн сонирхлын чиг баримжааг тодорхойлох сэтгэл зүйн тестүүдээр дэлхийн 80 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг ОУ-ын Сэтгэл зүйн үнэлгээний “Централ Тест“ байгууллагын Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч “Карьер хөгжлийн төв”-өөс зохион байгуулсан юм.

Арга хэмжээний ач хоблогдол нь мэдээлэл технологийн эрин үед дэлхий дахинтай хөл нийлүүлэн, эрх тэгш алхан, интернэт, онлайнаар чөлөөтэй мэдээлэл солилцон, дэлхийн хөгжилтэй орнуудын нэгэн адил хөгжиж, боловсрох боломжийг олж авах, мөн Монгол улсад ирээдүйд эрэлт хэрэгцээ нь ихэсэх, шинээр бий болох ажил мэргэжлүүдээс сонирхолтой, өөрт тохирох мэргэжлүүдийн чиг баримжааг тодорхойлох орчин үеийн дэвшилтэт технологи, шинжлэх ухааны арга хэрэгслийн талаар өргөн хэмжээнд бодитоор ойлгон мэдэж авах юм.  

“Карьер Хөгжлийн Төв” нь өсвөр насны хүүхдүүдэд зориулсан мэргэжил сонголтоо хэрхэн зөв хийх оношилгооны тестүүд, хувь хүний өөрийгөө танин мэдэж, зөв удирдах, карьер менежментэд чиглэсэн үнэлгээний тестүүд болон байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай, хувь хүний сэтгэл зүй, ур чадвар, гүйцэтгэлийн үнэлгээнд хэрэгтэй үнэлгээний тестүүдийг “Централ Тест” байгууллагаас албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж эхлээд 2 жилийн хугацаанд эрчимтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

Сэтгэл зүйн тест нь Хувь хүний зан чанар, хандлага, ур чадвар, сэтгэл хөдлөлөө удирдах оюуны чадамжийг цогцоор нь үнэлдэг шинжлэх ухааны оношлогооны арга хэрэгсэл юм. Хүний бие болоод сэтгэл нь зөв байж чадвал хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй байж чадна. Тэгэхээр хүн эхлээд өөрийгөө зөв таньж мэдсэнээр, учир шалтгааныг тодруулж зөв оношилсоноор цаашдын ажил хөдөлмөр, амьдралын хандлага, эрч хүч, энергээ зөв ашиглан, сэтгэл ханамж 100% өндөр бүтээмжтэй ажиллаж, амьдрах боломжтой болох юм.

Юнайтед Карьер Консалтинг ХХК-ний

Карьер хөгжлийн төв