Жон

Жон Л.Холландын RIASEC загварын 6 үзүүлэлтийн нэг – “Стандартыг баримтлагч” хэв шинж

“Стандартыг баримтлагч” хэв шинж нь Системтэй зохион байгуулалт сайтай байх чадвар болон Тоо баримт, мэдээ мэдээлэл дээр ажиллах сонирхолыг илтгэн харуулдаг байна.

“Стандартыг баримтлагч” хэв шинж өндөртэй хүмүүс үргэлж төлөвлөдөг, бүтэц зохион байгуулалт хийдэг, мэдээлэл тоо баримтыг боловсруулдаг, тогтсон арга барилаар ажиллахыг илүүд үздэг, тогтсон дүрэм журамыг дагах дуртай, тодорхой чиглэлгүй ажиллахаас зайлсхийдэг ба энэ төрлийн сонирхол, ур чадвар нь маш сайн хөгжсөн байдаг. Ажлын байран дээр “Стандартыг баримтлагч” хандлагтай  хүмүүс ажлыг алдаа мадаггүй зохицуулж, дараагийн шатны түвшинд хүргэж чаддаг чадвартай байдаг байна. Таны хамгийн үр өгөөжтэй, найдвартай санхүүгийн ажилтнууд, захиргаа болон техникийн ажилтнууд, зохиолч нар “Стандартыг баримтлагч” хэв шинжийн хүмүүс байдаг байна.

RIASEC загвар нь ажил мэргэжлийн чиг баримжааг хувь хүний сонирхол, зан чанар, ур чадвар дээр үндэслэн 6 хэв шинжээр тодорхойлон гаргадаг ба та өөрийн “Стандартыг баримтлагч” хэв шинжийн үзүүлэлтийг мөн эндээс харж болно. Мөн Жон Л.Холландын 15 хосолмол шинж чанарын үзүүлэлтийн дагуу хувь хүнд хамгийн сайн тохирох ажил мэргэжлийн хэмжигдэхүүнийг харж болно.

“Стандартыг баримтлагч” хүчин зүйлийн шинж тэмдэг.

Нягт нямбай стандартыг баримтлагч хүмүүс нь’’ зохион байгуулагчид’’ юм. Тэд маш тодорхой нөхцөл байдалд дуртай, нарийн нягт нямбай, дүрэм журамд баригдсан тогтвортой зүйлийг үнэлдэг хүмүүс.

Хэрэв та өөрийгөө шинжихийг хүсвэл, дараах асуултыг өөртөө тавиад үзээрэй:

  • Өгөгдсөн үүрэг даалгавараа нягт нямбай бүхэлд нь зураглан төлөвлөж ажилладаг уу?
  • Мэдрэмжээс илүү тоон өгөгдөлд итгэдэг үү?
  • Хамтран ажилчид нь дүрэм журмыг зөрчихөд та стрестдэг үү?

Хэрэв эдгээр асуултанд та “тийм” гэж хариулсан бол “Стандартыг баримтлагч” хэв шинжид багтах магадлал нилээд өндөр байна гэсэн үг.

“Стандартыг баримтлагч” хүнд ямар төрлийн ажил тохиромжтой вэ?

Энэ төрлийн хүмүүс нь шинжлэх ухааны үндэслэлтэй, тоон өгөгдөлд ач холбогдол өгдөг, ихэвчлэн логик сэтгэлгээндээ тулгуурлан зохион байгуулалт, удирдлагын менежер, шинжээчийн үүрэг, захиргааны чиг үүрэгт ажилладаг байна. Стандартыг баримтлагч хэв шинж нь дотроо  5 төрлийн хосолмол шинж чанарыг үзүүлдэг байна. Үүнд:

1. Стандартыг баримтлагч/Бодит байдлыг баримтлагч

Энэ төрлийн хүмүүс нь техник хангамжын болон удирдлагын түвшинд тохиромжтой бөгөөд шинэ төсөл хөтөлбөр, үйлдвэр болон шинэ салбарт ажиллах чадвартай байдаг байна.

2. Стандартыг баримтлагч/Судлаач

Энэ төрлийн хүмүүс нь логик сэтгэлгээ сайтай бөгөөд онолын мэдлэг болон арга зүйн мэдээлэл дээр түлхүү ажиллах сонирхолтой, маркетингийн судалгаа дүн шинжилгээн дээр ажиллавал тохиромжтой.

3. Стандартыг баримтлагч/Уран сайхнаар сэтгэдэг

Бүтээлч сэтгэлгээтэй энэ төрлийн хүмүүс нь урлаг, уран сайхны төрөлд илүү сониролтой бөгөөд төдийлөн нарийн нягт зохион байгуулалттай бус график дизайнерийн төрлийн  ажилд илүү тохиромжтой.  

4. Стандартыг баримтлагч/Нийтэч нөхөрсөг

Энэ төрлийн хүмүүс нь бусдад тусархаг, багаар ажиллах сонирхолтой. Өөрсдийн нягт нямбай зан чанараар бусдыг дэмжиж ажиллаж чаддаг байна. Баг хамт олны зохион байгуулалтанд үнэ цэнэтэй гишүүн болж чаддаг.

5. Стандартыг баримтлагч/Ажил хэрэгч

Энэ төрлийн хүмүүс нь ажил дээрээ найрсаг харилцааг бүрдүүлж чаддаг ба өөрийгөө хөгжүүлэх, ажил мэргэжлийн тал дээр ахиж дэвших хүсэлтэй хүмүүс байдаг. Энэ төрлийн хүмүүс маш оновчтой шийдвэр гаргагчид байдаг. Борлуулалтын менежерийн ажилд тэд илүүтэй тохирох юм.  

Стандартыг баримтлагч хэв шинжтэй хүмүүс яаж бүх талбарт амжилт гаргах вэ?

Ажлын бүх дараалал үйл явцыг урьдаас харах тэдний чадвар нь тэднийг Менежерийн үүрэг хариуцлагт хүргэдэг бөгөөд төлөвлөлтийг бичиг өнгөөр будан кодлож хийдэг байна.

Стандартыг баримтлагч хүмүүс нь илүү нарийн зохион байгуулалттай орчинд ажиллаж, үр бүтээмжийг гаргадаг ба шинэ санаа шийдлийг тусган хэрэгжүүлж байх хэрэгтэй юм.  Тиймээс шинэ санаа шийдлийг урьдаас бодож төлөвлөж сурвал маш сайн.

Харин, буруу байр ажлын байранд тэдний ажлын үр бүтээмж муу, стресстэй ажиллах нь бий ч хамтран ажиллагсаддаа урам зориг, дэг журмыг үргэлж түгээдэг хүмүүс юм.

Стандартыг баримтлагч хүмүүсийн нэгэн жишээг дурьдахад: Apple компани IPhone-ний загварыг анх гаргаж байхад стандартыг баримтлагч хэв шинжийн хүмүүс нь зорилго, алсын хараагаа алдахгүй, энэхүү бизнесийг амжилттай авч гарахад  нөлөөлсөн байдаг гэсэн байна.

Зөвлөгөө мэдээллийг нийтэлсэн,

Central test ОУ-ын байгууллагын Албан ёсны эрхт Карьер хөгжлийн төв

Хэрэв та өөрийгөө болон ахлах ангиа төгсөж буй хүүхдийнхээ ирээдүйн ажил мэргэжлийн чиг баримжааг тодорхойлуулахыг хүсвэл манай Карьер хөгжлийн төвд хандаарай.

Баярлалаа.