RIASEC загвар нь ажил мэргэжлийн чиг баримжааг хувь хүний сонирхол, зан чанар, ур чадвар дээр үндэслэн 6 хэв шинжээр тодорхойлон гаргадаг ба 4 дэх хэв шинж бол “Нийтэч нөхөрсөг” юм.
Нийтэч нөхөрсөг зантай хүн бол багаар ажиллах чадвар маш сайтай байдаг ба өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгох, бусадтай харилцаж харилцаа холбоо тогтоох чадварыг илтгэн харуулдаг байна.
“Нийтэч нөхөрсөг” хүмүүсийн онцлог шинж чанар:
Нийтэч, нөхөрсөг хэв шинжийн хүмүүс нь ерөнхийдөө тэвчээртэй, эелдэг зөөлөн, бусдыг ойлгож, анхааралтай сонсох чадвартай ба багаар ажиллах сонирхолтой, бусдад тусалдаг хүмүүс байдаг. Тэд эелдэг, халуун дотно, зочломтгой хүмүүс юм.
Хэрэв та “Нийтэч нөхөрсөг” хэв шинжээр өөрийгөө шинжихийг хүсвэл, дараах асуултуудыг өөртөө тавиад үзээрэй:
1.Та багаар ажиллах ажлыг илүү сонирхон хийдэг үү?
2.Та бусдад туслах дуртай юу?
3.Та ажлын болон хувийн харилцаа холбоо тогтоох чадвар сайтай юу?
Хэрэв та эдгээр асуултуудад тийм гэж хариулсан бол “Нийтэч нөхөрсөг” төрлийн хүн байх өндөр магадлалтай юм.
“Нийтэч нөхөрсөг” хүнд ямар төрлийн ажил илүү тохиромжтой вэ?
Энэ төрлийн хүмүүс нь бусдадтай харилцаа холбоо тогтоох тал дээр нилээд анхаардаг ба хүмүүсийн анхаарлын төвд байх дуртай тул хэрэглэгчийн үйлчилгээний төв, зөвлөх үйлчилгээ, хүний нөөцийн чиглэлээр ажиллах нь илүү тохиромжтой юм.
Жон Л.Холландын RIASEC загвар дээр үндэслэн “Нийтэч нөхөрсөг” хэв шинж нь дотроо 5 төрлийн хосолмол шинж чанарыг үзүүлдэг байна. Үүнд:
1. Нийтэч нөхөрсөг/Бодит байдалыг баримтлагч
Энэ төрлийн хүмүүс нь бусдад үйлдлээрээ, гар бие оролцон туслах сонирхолтой учраас үйл ажиллагааны менежер болон арга зохион байгуулагчаар ажиллах илүү чадвартай байдаг байна.
2. Нийтэч нөхөрсөг/Судлаач
Энэ төрлийн хүмүүс нь сониуч, оюуны чадамж маш өндөртэй тул харьцахад нилээн төвөгтэй байдаг ба өрсөлдөөнд дуртай биш, бага зэрэг ичэмхий, гэрээ хэлэлцээрээс хол хүмүүс байдаг байна.
3. Нийтэч нөхөрсөг/Уран сайхнаар сэтгэдэг
Энэ төрлийн хүмүүс нь бусдад шинэ зүйлийг өгөх, бүтээх, туслах сонирхолтой юм. Ажлын өрөөний загвар дизайн, материалын өнгө үзэмжийг анхаарах дуртай ба өндөр мэдрэмжтэй хүмүүс байдаг байна.
4. Нийтэч нөхөрсөг/Ажил хэрэгч
Энэ төрлийн хүмүүс нь өөртөө итгэлтэй, багийг дулаан уур амьсгалтай болгож чаддаг, баг бүрдүүлэх, үйл ажиллагааг гардан авч явах чадвартай байдаг ба эрч хүчтэй, бизнест чиглэсэн, олон нийттэй харилцах орчин нөхцөлд ажиллах ажил мэргэжлүүд тохирох юм.
5. Нийтэч нөхөрсөг/Стандартыг баримтлагч
Нягт нямбай, багаар ажиллах хандлагтай хүмүүс нь байгууллагын зохион байгуулалтад илүү тулж ажилладаг ба захиргаа болон үйл ажиллагааг дэмжих, хянах ажилд илүү ур чадвартай байдаг байна. Энэ төрлийн хүмүүс нь боловсролын салбар, гэр бүл, мэргэжлийн зөвлөх, нийгмийн ажилтан, борлуулалт хариуцсан захирал зэрэг зохион байгуулалт, төлөвлөгөө шаарддаг ажил мэргэжил илүү тохиромжтой юм.
Зөвлөгөө мэдээллийг нийтэлсэн:
Central test ОУ-ын байгууллагын Албан ёсны эрхт Карьер хөгжлийн төв
Хэрэв та өөрийгөө болон ахлах ангиа төгсөж буй хүүхдийнхээ ирээдүйн ажил мэргэжлийн чиг баримжааг тодорхойлуулахыг хүсвэл манай Карьер хөгжлийн төвд хандаарай.