Өнөө үеийн ихэнх хүмүүсийг харж байхад, тэд амьдралынхаа туршид дор хаяж нэг ажил эрхэлдэг ба тэд ажлаасаа ямарч кайф, баяр баясал авахгүй, бүр цаашлаад өөрсдийнхөө амьдралд сэтгэл хангалуун бус яваа харагддаг. Магадгүй, хэдэн өдөр сэтгэлээр унаж явах нь нэг хэрэг ч, бүр албан тушаал, компани, эсвэл тухайн салбартаа ажиллах өөрийн хүсэл зорилгоо алдах үе байна. Хэрэв танд ийм явдал тохиолдсон бол та өөрийнхөө нөхцөл байдлыг дахин нэг үнэлэх цаг нь болжээ! гэдгийг анхаарах хэрэгтэй.
Гэхдээ энэ нь дан ганц таны хүсэл тэмүүллээс хамаарахгүй ба таны ажил олгогчийн ашиг сонирхлоос бас хамаарах юм шүү.
"Хүсэл тэмүүлэл нь амжилтыг бий болгоход зайлшгүй шаардлагатай орц юм. Хэрэв та урам зориггүй эсвэл хийж буй ажилдаа хайхрамжгүй хандаад байгаа бол, энэ нь таныг ажлын гараагаа дахин нэг үнэлэх цаг нь болсныг илтгэнэ."
Үүнтэй холбоотойгоор нэгэн түүхийг та бүхэнд өгүүлье.
Тэр эмэгтэй олон жилийн өмнө сургуулиа орхиж завсардсан байлаа. Тухайн үед ар гэрийн байдал нь тааруу байсан болохоор, сургуулиа орхин шууд ажил дээр гарсан байв. Ингээд нэг эхэлсэн ажлаа хийгээд л байж, цаг хугацаа өнгөрсөөр, тэрээр нэгэн хэвийн дэлгүүрийн худалдагчийн ажлаас бүр залхаж, ажилдаа үнэхээрийн сэтгэл хангалуун биш болсон байв.
2015 оны 8 сард тэрээр манай карьер хөгжлийн төв дээр ирж, өөрийгөө бидэнд танилцуулж, өөрийнхөө тодорхойгүй ирээдүйнхээ тухай ярьж, өөрийнхөө төлөө юу сурч, яах ёстойн талаар зөвөлгөө авч, өөртөө итгэл төгс болсон юм. Түүний хувьд цаашид хамгийн ихээр хийх хүсэлтэй зүйл нь бол програмист- програм хангамжаар сургуульдаа эргэж сурах гэдэг нь бидний “мэргэжлийн сонирхол, карьерын чиг баримжааг тодорхойлох сорил”-ын дүнд илт харагдаж байлаа. Энэ нь түүнд “шинэ оны эхлэл” мэт сэтгэгдэл төрүүлж чадсан бөгөөд тэрээр өөрийн хийж байсан ажлаа орхиж, сургуульдаа буцаж явахаар шийдсэн билээ.
2016 оны өдийд тэр дахин манай төв дээр ирсэн. Тэрээр сургуульдаа эргэн орж, мэргэжлийн хичээлээ үзэж байгаадаа туйлын баяртай байсан ба эргээд ажил дээр энэхүү мэргэжлээрээ шинээр ажил дээр гарахад хэрхэн өөрийгөө илэрхийлэх, ажлын чиглэлээ аль салбарт таарч тохирох г.м хувь хүнийг үнэлэх сэтгэлзүйн мэргэжлийн цогц үйлчилгээг авсан юм. Манай төв дээр эдгээр ур чадварыг тодорхойлох сэтгэлзүйн шинэжлэх ухааны үр дүнд үндэслэгдсэн олон улсад баталгаажсан олон төрлийн сорил байдаг юм. Тэрээр яриандаа ажиллах, сурах хоёрын гол ялгаа нь би хэдий цалин мөнгө авахгүй ч, мэргэжлийн чиглэлээрээ төсөл дээр дадлага, туршилт хийж ажиллах нь мөн дээрээс нь хугацаандаа даалгавараа хийж гүйцэтгэх нь надад яг л их цагаар ажилладаг байсантай адилхан санагдсан хэдий ч огт ядрахгүй бүр өшөө илүү өөртөө урам зоригийг авч байна гэлээ.
Энэ жил тэрээр сургуулиа төгсөж байгаа бөгөөд өөрийн хүсэл сонирхол, зан чанар, ур чадвараараа ирээдүйн мэргэжлийнхээ чигийг гаргаж чадсан тул түүнд одоо дараагийн алхам буюу цаашид хаана юу хийж явахаа аль хэдийн шийдсэн нь илт.
Шинээр ажил хайх үе шат нь түүний бодож байснаас нь ч удаан, эсвэл бүр түргэн зуурын үйл явц ч болоод өнгөрч магадгүй тул хүн бүр ер нь өөрийгөө эхэлж нээн, өөрийнхөө юунд сонирхолтой, юуг илүү хийж чадах, аливаа зүйлд хандах ямар авъяас чадвар байгаагаа бүрэн нотолж, ирээдүйд урам зориогоор дүрэн, аз жаргалтай ажллах мэргэжлийнхээ чигийг тодорхойлж чадвал, ингэснээр зах зээл дээр өөрийгөө үргэлжид амжилттайгаар хадгалж авч явна гэсэн үг.
Энэхүү түүх нь аз жаргалтай, мөн одоогоор амжилттай төгсөөгүй байгаа хэдий ч, хамгийн гол нь тэр одоо ч гэсэн ажил хайх аяндаа аз жаргалтай байгаагаа хэлэхийг хүсэж байсан юм. Тэр тодорхойгүй байгаа ирээдүйнхээ төлөө одооноос ингэж өөрийн байр сууриа олох гэж яваадаа маш их урам зоригтой байна гэсэн. Хамгийн гол нь яг одоо эсвэл урт хугацааны туршид хийх зүйлийнхээ төлөө тэр илүү хүчтэй, илүү уян хатан хандана гэдгээ мэдэж байлаа.
Түүхийн эзэн Э-дээ ажлын улам их амжилтыг, аз жаргалын дээдийн хамт хүсье.