Ажлын

Ажлын сонгон шалгаруулалтанд зориулсан хувь хүнийг үнэлэх аргууд сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа боловч одоо ч гэсэн маш олон байгууллага, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд энэ талаар хүндрэл гарсаар байна.

Зах зээл дээр хувь хүнийг үнэлэх олон янзын арга асар их байдаг. Гэсэн хэдий ч, хувь хүнийг үнэлэх бүх аргууд тэр болгон ажилд авахад тохиромжтой чанар стандартыг боловсруулсан байдаггүй. Түүнчлэн, хувь хүнийг үнэлэх найдвартай, зөв аргуудын нэгийг нь хэрхэн сонгох, хэрхэн зөв ​​зохистой ашиглах тал дээр хүртэл бүгд тэр болгон мэддэггүй.

Иймд та бүхэнд ажлын сонгон шалгаруулалтаар хувь хүнийг зөв үнэлэн тодорхойлоход туслах хэдэн зөвлөгөө өгөхийг хүслээ.

Алхам 1: Таны үнэлгээний зорилтод тохирох аргыг сонгох

Хувь хүнийг сорих аргыг сонгохын өмнө, тухайн албан тушаалд шаардагдах чанаруудыг тодорхойлох хэрэгтэй. Үнэлгээний үр дүнгээр сайн эсвэл муу үнэлэгээ гарч ирсэн үед тухайн ажил мэргэжилд шаардлагатай мөн чанарыг нэмээд авч үзэх хэрэгтэй.  Жишээ нь, та өөрөөсөө эхэлж: Таны хувьд, ажил тань таныг илүү итгэл үнэмшэлтэй эсвэл бодитойгоор хандахыг шаарддаг уу? Богино хугацааны болон урт хугацааны төслийн алийг нь гүйцэтгэж чадах вэ? Баг хамт олноо удирдах, аливаа зүйлд татан оролцуулж чадах уу? Боловсон зан байдал таны ажилд чухал ач холбогдолтой юу? г.м

Энэ алхам нь таны шалгуурын дагуу холбогдох хэм хэмжээг нэгтгэн зөв үнэлгээг сонгоход таныг хөтлөх болно. Энэ алхам нь маш чухал юм.
Үнэлгээ хийх аргын гарын авлагыг уншиж, үнэлгээг эхэлж өөрөөсөө авах нь аливаа үнэлгээний үр дүнгийн олон янзын ялгаатай хэмжүүрийг мэдэх сайн тал болно.

Алхам 2: Ажилтай нь холбоотойгоор өөрчилж болох аргыг сонгох

Тухайн ажил мэргэжилд шаардлагатай хариуцлагын түвшин, ажил хариуцах үүрэг даалгаврын төрлүүд болон тохирох ажлын орчин зэрэг үзүүлэлтүүд таны сонгон хэрэглэх үнэлгээний аргад байгаа эсэхийг шалгаарай.

Үнэлгээний алба нь хөдөлмөр эрхлэлтийн хуульд нийцэж байх ёстой бөгөөд сорилын арга нь ёс зүйн байдлыг тусгасан мөн хувийн нууцыг хамгаалсан сорилын протокол хөтлөгчтэй  хийгдсэн байх ёстой.

Хамгийн сүүлийн үеийн сэтгэлзүйн сорилууд нь наад зах нь стандарт, ажлын ур чадваруудын лавлагаа болон албан тушаал бүрт тодорхой өөрийн гэсэн  шалгуурыг тогтоосон байх шаардлагатай.  

Аль ч сорил өөрийн гэсэн онцгой үр дүнг тусгасан байдаг тул сорилын үр дүнг та аль ч байдлаар ашиглаж болох онцгой үр дүнтэй юм. Жишээлбэл, янз бүрийн ажлын байран дээр багаар эсвэл ганцаараа ажиллах шаардлагатай үед хувийн үүргээ биелүүлэх эсвэл багийн үүргийг биелүүлэх чадварыг тодорхойлоход ашиглах гэх мэт.

Ажлын байрны тохиргоог гаргах шилдэг арга бол хамгийн сайн ажилтнаасаа эхлэн сорилыг авч, тухайн ажлын талаарх онцгой шаардалагатай үүрэг, шинж тэмдэг бүхий тодорхойлолтыг бусад олон нийтийн сурталчилгаа, мэдээ мэдээлэл дээр үндэслэн гаргах явдал юм.

Энэхүү ажилтай нь холбоотойгоор өөрчилж болох арга нь ажилд авах шийдвэр гаргах, эсвэл зөвхөн тодорхой шаардлагыг хангасан нэр дэвшигчдийг шалгаруулах ажилд таны сайн туслагч болно.  

Алхам 3: Орчин үеийн шинжлэх ухааны аргаар баталгаажсан үнэлгээг сонгох

Хүний сул дорой байдлыг тодорхойлон гаргахад танд найдвартай, хүчин төгөлдөр үнэлэгээний арга хэрэгтэй болно.

Найдвартай, хүчин төгөлдөр үнэлгээний арга нь:

-          Дэлхий даяар шийдвэр гаргагчдын өнөөгийн асуудал, хүлээлтийн дагуу боловсруулагдсан байх.

-          Хэвийсэн үр дүнгээс зайлсхийхийн тулд нийгмийн хэрэгцээ, шаардлагыг  хянах: Нийгмийн хэрэгцээ, шаардлага гэдэг нь өөрийгөө хамгийн шилдэг өнгөөр харуулах хандлага бөгөөд энэ нь үр ашигтай хяналт тавих үндэс юм.

-          Сэтгэл зүйн сорилын арга нь хамгийн сайн стандартын дагуу баталгаажсан байх: сорил нь олон улсын шинжлэх ухааны хамтын нийгэмлэг (APA-америкийн сэтгэл зүйн нийгэмлэг, BPS-английн сэтгэл зүйн нийгэмлэг, ITC-олон улсын сорилын хороо)-ээс тогтоосон шинжлэх ухааны хүчинтэй байх шалгуурыг хангасан байх ёстой. Сорилын заавар нь найдвартай, хүчин төгөлдөр судалгааны үр дүнд үндэслэгдсэн, олон нийтэд хэвлэгдсэн мөн нийтээр хүлээн зөвшөөрөгдөж, нотлогдсон байх ёстой.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шинжлэх ухааны байгууллагаас олгосон гэрчилгээтэй байх ба энэ нь хувь хүнийг үнэлэх найдвартай үнэлгээг сонгох зөв шалгуур юм.

Үнэлгээг үр дүнтэй ашиглах, үр дүнг буруу ташаа тайлбарлахаас зайлсхийхийн тулд, үнэлгээг хэрхэн ашиглах тухай хэрэглэгч бүрт зайлшгүй урьдчилан сургалт явуулна.

Мөн үнэлгээ бүр нь дангаараа танд ажил горилогч (нэр дэвшигч)-ийн талаар зөвхөн хэсэгчилсэн ойлголт өгөх болно гэдгийг санах хэрэгтэй.

Олон үнэлгээг ашиглах нь буруу тайлбарлах эрсдлийг хязгаарлах ба мөн нэр дэвшигчийн талаарх бүх боломж нөхцөл, бүрэн дүүрэн ойлголтыг танд өгөх боломжтой юм.

Lucia Mititel, Communications Manager, Central Test