Ажлын

Стресс, ялангуяа ажилтай холбоотой стресс нь хувь хүний сэтгэлгээ түүний эрүүл мэнд, сайн сайхан байдалд маш том нөлөө үзүүлдэг.

Сүүлийн жилүүдэд, ажлын цагийн хуваарийн шаардлагаас болж хүний ажил мэргэжилд болон хувь хүний хөгжилд сөргөөр нөлөөлж, нойргүйдэл, толгой өвдөх, эсвэл бүр эрүүл мэндийн ноцтой нөхцөл байдлыг үүсгэж байгааг мэдээлсээр байна.

Иймээс, стрессийг мэдэрч, стрессээр амьсгалж байгаа хугацаанд стрессийг хэрхэн шийдэх, стрессийн дарамт, мэдрэмжийг эзлэн авах тал дээр манай шилдэг таван арга замыг хуваалцах нь зүйтэй гэж бодлоо.

1.Зохион байгуулалт

  • оёмсог, тав тухтай орчинд суух нь аливаа бухимдлыг мэдрэх таны эерэг мэдрэмжийг сайжруулах буюу та ямарч саадыг сайнаар мэдэрч чадна гэсэн үг. Таны эргэн тойронд таны ажил бөөгнөрч, дарамттай байсан ч үүнийг та зөвөөр шийдэхэд маш хялбар байх болно гэсэн үг юм (үгчилбэл!).
  • иймээс одоо та ширээн дээрхээ эмхлэн, цэвэрлэж стресс үймээнээс салах цаг нь болжээ.

Үүнийг хийх шилдэг арга нь энгийн: зөвхөн болон таны ойрын зорилт таны ширээн дээр байх үнэхээр хэрэгтэй зүйлсихэвчлэн байна уу?.

  1. Эрэмбэ, дэс дараалал

Хүмүүс стресстэй үедээ төлөвлөгөө болон чухал ажлууд дээрээ цаг хугацаагаа тооцдоггүй, харин төсөл бүрийг эхнээс нь дарааллых нь дагуу нэг нэгээр (First Things First – Эхний зүйлс эхэнд) нь авч үздэг.

Та, онлайн хуваарийг бий болгосноор, таны хамтран ажиллагсадын хариуцсан ажлын чиг үүрэг, баг хамт олны товч мэдээлэлийг гаргаж өгнө. Энэ нь таны зорилтондоо хүрэх хялбар замыг бий болгоход маш тустай ба танд хамтран ажиллах хүчийг өгөх юм.

Өглөө бүр "хийх" жагсаалт буюу тэр өдрийн хийж чадах ажлын жагсаалтыг гаргаж сурвал (танд арван таван минут л хангалттай), та бодитой зорилтуудыг боловсруулж сурах ба өдөр бүрийн ажлаа сэтгэл ханамжтайгаар дуусгах болно. Энэ нь таныг өдөр бүр идэвхтэй байлгах бас нэг сайхан санаа байх болно.

  1. Гадагш гарах болон дасгал хөдөлгөөн

Тийм ээ, та зөв уншсан. Та албан тасалгаа болон өдрийн турш байгаа орчноосоо түр холдож, завсарлага хийж байх нь маш чухал юм. Тэрнээс биш ажлын дараа буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн хөдөлгөөн гэсэн үг биш юм.

Дасгал хөдөлгөөн нь байгалийн endorphins буюу хурцадмал байдлыг сулруулах, төвлөрөл сайжруулах, ерөнхийдөө зовнилыг мэдрэх мэдрэмжийг багасгадаг болох нь нотлогдсон байна.

Тиймээс, та хамтран ажиллагсадтайгаа йогийн дасгал хийх, эсвэл өөрийн оффисын барилгын ойр орчимд хорин минут алхах, цэвэр агаар авах, хөлөө сунган хөдөлгөөн хийх нь таны стрессийг хянах сайн арга юм.

  1. Унтах

Энэ нь мэдээжийн юм шиг санагдаж болно, гэвч хүн дарамтыг мэдрэх үед унтах хэв маяг түүнд ихэвчлэн өртдөг байна. Энэ нь сэтгэлийн түгшүүр, айдсыг үүсгэж, нойр авахдаа дургүйхэн болж, аливаад төвлөрөхөд бэрх болдог байна.

Нойрноосоо болж өөрийгөө доройтуулж, эрүүл мэндийн ноцтой нөхцөл байдалд хүргэж болзошгүй тул та нөхцөл байдлаа эргэн харж, нэг алхам амсхийж, амрах нь чухал юм шүү.

Орондоо орохоос өмнө гар утсаа унтраах нь өдрийн турш дахь таны кофеин хэрэглээг хязгаарлаж өгөх тул үүнийг өдөр тутамдаа хэвшүүлээрэй, маш чухал шүү!

  1. Эерэг үзэл бодлыг хүлээн авах

Энэ бол бүх стрессийг хянах хамгийн чухал зөвөлгөө. Таны ажлын орчин стрессийг бүхэлд  нь арилгаж чадахгүй байгаа байх. Тиймээс нэмээд өөдрөг бодол, эерэг хандлагыг өөртөө бий болгосноор, таны стресстэй өдрийг эрс өөрчилж чадна гэдгийг хүлээн зөвшөөрөөрэй.

Хамт олондоо эерэг уур амьсгалыг бий болгож, хөгжилтэй зангаар харьцах нь зөвхөн танд ч төдийгүй таны хамт олонд тустай байх болно.

Өөрийн нөхцөл байдлаа ирээдүйд ямар байх талаар өөдрөгөөр харж, өөрийнхөө ололт амжилтандаа бахархан, өөртөө талархаж байх хэрэгтэй.

Стрессийн дарамтыг засах эдгээр аргуудыг та оюун ухаандаа үргэлж хадгалж, хэрэгжүүлэн урам зоригоор дүүрэн яваарай!

Сидней Люкен

Харилцааны ажилтан, нийтлэгч

Central Test UK