Нэргүй CV гэдэг бол хүний нас, хүйс, зураг, яс үндэс, боловсролын үзүүлэлтээс гадна хамгийн чухал болох хувь хүний өөрийнх нь цогц мэдээллийг багтаасан баримт, өөрөөр хэлбэл хувь хүний ур чадварын үнэлгээ юм. АНУ-д энэхүү Нэргүй CV-г хэрэглээд овоо урт хугацаа өнгөрч байгаа бол харин бусад улс оронд энэ нь саяхнаас хүлээн зөвшөөрөгдөж эхэлж байна.
Нэргүй CV нь дэлхий даяар улам их эрэлттэй болж байгаа учраас маш олон бизнесүүд цаашид энэхүү концепциар өөрчлөгдөх талаар их ярьж байна. Диплом дээр байдаг уламжлал болсон боловсролын чанарын үзүүлэлтүүдийн ач холбогдол өнөөдөр чухал биш болсон ба харин сэтгэлзүйн сорилоор хувь хүнийг үнэлэх арга энд гол үүрэг гүйцэтгэж эхэллээ.
Ажилд сонгон шалгаруулагчдад сэтгэлзүйн үнэлгээ нь ярилцлага хийхийн өмнө ажил горилогчийн профайлыг гаргаж ирэх, нүүр нүүрээ харан ярилцах үед ажил горилогчийг цаашид улам сайн таньж мэдэхэд тусалдаг ба ярилцлага үргэлж маш баялаг, ач холбогдолтойгоор өрнөдөг байна. Өөрөөр хэлбэл, ажил горилогчийн ур чадвар, авъяас билгийг мэдсэнээр өмнөх шигээ тухайн ажилд таарах болов уу? яах бол? гэсэн санаа зовнил байхгүй болно.
Ажилд авах процессыг өргөжүүлэх шаардлагатай бол үүндээ ердөө Нэргүй CV-г л ашиглахад маш шудрага, амжилттай болно гэсэн үзэл баримтлалыг компаниуд бий болгож байна. Нэргүй CV -д ажил горилогч нь хэдий мэдэгдэхгүй байдаг ч, түүнд ажил горилогчдыг гаж буруу ойлгуулахгүй байх элементүүд агуулагддаг. Ажил горилогчдын танилцуулга нь бүгд нэгэн хэвийн байх тохиолдолд сэтгэлзүйн сорил нь ажилд сонгон шалгаруулагчдад тэднийг зөв үнэлэх шаардлагын дагуу тэрхүү шаардлагыг бүрэн хангасан цоо шинэ хэтийн төлөв нь болж байна.
Байгууллагуудад хүний нөөцөөр дамжуулан ажлын сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулах, товч намтараас илүү хувь хүний үнэлгээ рүү шилжих, мөн үүн дээр нэмэлтээр техникийн оролцоо шаардлагатай болж байгаа хэдий ч хамгийн гол нь үүнийг хэрэгжүүлэхэд хүнд биш юм. Жижиг, дунд аж ахуйн нэгжээс алхам алхмаар хэрэгжүүлэх боломжтой хөтөлбөр юм.
Компани нь хүний товч намтараас бус харин хувь хүний үнэлгээнээс өөрсдийн ажил горилогчийн тухай маш өргөн мэдээллийг олон янзын эх үүсвэрээс авч чадах юм.
Ажил горилогчдын Нэргүй CV буюу хувь хүний үнэлгээгээр гарсан мэдээлэлд тухайн хүний зан төлөв, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар болон хувь хүний онцгой ур чадвар зэрэг үзүүлэлтүүдийг ашиглан дүн шинжилгээ хийж, зөв хүнийг тохирох ажилд нь шалгаруулах боломжтой юм. Жишээ нь, хэлний чадвар, борлуулалтын чадвар, сэтгэн бодох чадвар, манлайлах ур чадвар, менежерийн ур чадвар гэх мэт.